Гадаадад суугаа иргэд өмнө нь сонгуульд санал өгөхийн тулд хоёр удаа тухайн улс дахь Монголын дипломат төлөөлөгчийн газарт очих шаардлагатай байсан. Харин энэ жилийн сонгуулийн бүртгэлийг онлайнаар хийлгэдэг болсоноор зөвхөн санал өгөх өдрөө л очих юм.
Та сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэхийн тулд:
- https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд бүргүүлэх;
- https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг canberraelection2024@gmail.com цахим шуудангаар ирүүлэх;
- Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яаманд биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.
Санал хураалт 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Канберра дахь Монгол Улсын ЭСЯ-нд байрлах санал авах байранд болно. Та өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авч ирэн саналаа өгөөрэй.