CoreLogic үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлснээр улс даяар түрээсийн дундаж үнэ долоо хоногт 627 доллар байна. Хобарт дахь дундаж үнэ 547 доллар байгаа бол Сиднейд 770 доллар хүртэл өсчээ.
Орон нутагт дундаж үнэ нь 540 доллар байсан нь Квинсленд, Тасмани мужуудуудын орон нутгийн байрны түрээсийн өсөлтөөс шалтгаалсан.
CoreLogic судалгааны албаны дарга Элиза Оуэн хотын төвөөс 30-40 км-ийн зайд байрлах газруудад түрээсийн үнэ илүү хурдан нэмэгдэж байна хэмээн онцоллоо.